
Хамт олноороо retreat хийх амралтын газрууд
Uurtsaikh
Мэдээ
/
09-19-2024
/
1569

Байгууллагын хамт олноороо Retreat буюу хотоос гарч ажиллах нь:
Байгууллага хамт олон ажлын байран дээрээ буюу оффис дээр ихэнхи цагаа өнгөрөөдөг. Хааяа нэг ажлын орчноосоо түр холдож, сатааруулж буй ажлуудыг хажуу тийш нь тавьж, өнгөрснөө дүгнэн эргэцүүлэх, асуудлаа хэлэлцэх, ирээдүйгээ төлөвлөх шаардлага зайлшгүй гардаг. Хотоос холгүйхэн хамт олноороо агаарт гарч, амралтын газар уулзалт хийж, ажиллах нь (Retreat) нь хамт олны сэтгэл санааг сэргээхээс гадна өөр орчинд ажиллах нь дассан байдлаас өөр шүү. Зорилтот ажлуудаа барьж аван хурдан шийдэл гаргах боломжийг олгодог. Энэ үеэр баг хамт олон ойлголтоо нэгтгэж, үйл ажиллагаагаа цэгцлэх нь хамгийн үр дүнтэй бөгөөд хажуугаар нь breakfast, coffee break байхад cool мэдрэмж авдаг. Нэг нэгнээ илүү мэдэх, таних, ажлаас өөр бусад ур чадварууд энэ үеэр илэрдэг байна.
Харин хэрхэн үр дүнтэй Retreat хийх вэ?
- Төлөвлөлт
Сайн төлөвлөгөө бол ажлын гүйцэтгэлийн 50 хувь гэдэг. Retreat хийх хэрэгцээ хэчнээн их байсан ч бэлтгэл, төлөвлөгөөгүйгээр хүссэн үр дүнгээ гаргах боломжгүй. Арга хэмжээний зорилго, ач холбогдол, болох газрын байршил, орчны тохижилт, оролцох хүмүүсийн тоо, хэрэглэх багаж, эд хэрэгсэл зэргийг урьдчилан төлөвлөх зайлшгүй шаардлагатай.
- Мэдээлэл түгээх
Багийнхандаа эртнээс Retreat-ийн зар, хөтөлбөрийг түгээж, үнэ цэн, ач холбогдлыг нь ойлгуулан, дор дороо хувийн бэлтгэлээ ханган ирэх боломжийг олгох нь үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэх урьдач нөхцөл болдог. Арга хэмжээнд оролцох ажилтнуудын үзэг, цаасыг бэлтгэхээс аваад жижигхэн хэрнээ багийн уур амьсгал, сэтгэл зүйд нөлөөлөх олон хүчин зүйлсийг бодолцох нь зүйтэй юм.
- Газраа судлах, сонгох
Оффисын орчноос өөр орчин солих гэж байгаа бол таатай сэтгэгдэл төрүүлэх, шинэ санаа сэдэл өгөх газрыг олоорой. Тохилог өрөө тасалгаатай, шинэхэн кофе, өглөөний цай, өдөр, оройн хоол, хурлын техник технологи, интернет орчин, салхилах талбай, гадна орчин тохижуулсан эсэх гээд олон зүйлс нөлөөтэй шүү.
Тиймээс iHotel.mn-ны зүгээс дараах амралтын газруудыг танай хамт олонд санал болгож байна.
- Гэрэлт ресорт
Улаанбаатар хотоос холгүй 50км зайд Цонжинболдогт байрлалтай Гэрэлт Ресорт нь чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх дууны өндөр чанартай караоке VIP өрөөнөөс гадна хамтын ажиллагааг сайжруулах, workshop, хурал семинар хийхэд тохиромжтой өндөр чанарын лед дэлгэц, хөгжим тоног төхөөрөмж, дууны инженер зэрэг тоног төхөөрөмж зэрэг бүгд нэг дор багтсан байгууллагын багцын үйлчилгээг санал болгодог .
Гэрэлт ресорт нь :
- Зочид буудал, мини хаус
- Өдрийн 3 хоол
- Хурал, сургалтын танхим
- Караоке VIP өрөө
- Гадаа террасийн бүрэлдүүхэнтэй ресорт юм.

- Dream sky ресорт
Гачуурт тосгон, Шар хоолойн аманд байгалийн үзэсгэлэнт газарт байрлалтай Дрийм Скай Ресорт нь үйл ажиллагаагаа эхлээд удаагүй бөгөөд шинэхэн тав тухтай орчиндоо хамт олны хурал, семинар, сургалтыг дэлгэц, зөөврийн компьютер, зөөврийн ширээ, сандал, микрофон, самбартай зохион байгуулах захиалгаа авч байна.Мөн Жилийн 4 улиралд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэг ээлжиндээ 50-60 хүн хүлээн авах хүчин чадалтай. Дэлгэц, зөөврийн компьютер, зөөврийн ширээ, сандал, микрофон, самбар зэрэг хурлын нэмэлт төхөөрөмжүүдээр үйлчилнэ.Цайны завсарлагын үеэр тухлан суух тусгай заалтай. Завсарлагааны цагаар халуун кофе, цай ундаа, хөнгөн зууш, амттан, буфетээр үйлчлэх боломжтой.
- Зочид буудлын өрөө
- Цомцог гэр
- Монгол гэр
- Террастай.

- Арга билиг ресорт
Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар байрлалтай Арга билиг ресорт нь тохилог дулаахан орчин, амттай хоолтойгоороо дотоодын болон гадны жуулчид, амрагчдын сэтгэлд нийцсэн амралтын газар юм. Гэр бүлээрээ найз нөхдөөрөө үйлчлүүлж буй амрагчдаас гадна хамт олны зугаалга, хурал семинарын захиалгыг авах бөгөөд нэг дор 80 хүртэл хүн хүлээн авах хүчин чадалтай
- Гэр бүлийн хаус
- Цомцог гэр
- Караоке
- Том заал
- Ресторан
- Музей
- Микрофон, дэлгэц
- Түүдэг гал түлэх боломжтой талбайтай.




