Энэ захиалгыг iHotel биш, манай түнш Nuitée Travel Limited (Ирланд) хүлээн авч, төлбөрийг нь авна. Цуцлах, мөнгө буцаахыг түнш компани буудлын нөхцөлийн дагуу хийнэ. iHotel эдгээр захиалгын мөнгийг авдаггүй.
Гуанжоу — юугаараа онцлог вэ
Гуанжоу бол Хятадын өмнөд хэсгийн Гуандун мужийн нийслэл, том хот. Сувдан мөрний эрэгт, Хонконгоос баруун хойш оршдог.
Хүмүүс энд худалдааны үзэсгэлэнд очих, бараа сонгох, хот үзэх гэж очдог. Жил бүр хавар, намар Кантоны үзэсгэлэн буюу Хятадын импорт, экспортын үзэсгэлэн болдог.
- Кантоны үзэсгэлэн
- Гуанжоу цамхаг
- Сувдан мөрөн
- Худалдааны төв, зах
Хэрэгтэй зөвлөгөө
- Хятадын визээ эрт мэдүүлээрэй. Виз гарсны дараа буудлаа баталгаажуулбал найдвартай.
- Төлөхөөсөө өмнө буудлын цуцлалтын нөхцлийг сайн уншаарай. Зарим үнийг цуцалбал мөнгө нь буцаагддаггүй.
- Үзэсгэлэнгийн үеэр очих бол буудлаа эрт захиалаарай.
Түгээмэл асуулт
Улаанбаатараас Гуанжоу руу шууд нислэг бий юу?
Энэ өвлийн хуваарьт шууд нислэг алга. 2025 оны 4–5 сард МИАТ шууд нисч байсан. Одоогоор Хонконг, Бээжин эсвэл Шанхайгаар дамжиж очиж болно.
Гуанжоу руу виз хэрэгтэй юу?
Хэрэгтэй. Хятад, Монголын визгүй зорчих хэлэлцээр зөвхөн дипломат, албан, албан ажлын паспортод үйлчилдэг. Энгийн гадаад паспорттай бол Хятадын визийг урьдчилан авна. Явахаасаа өмнө Хятадын Элчин сайдын яамны хуудаснаас дахин шалгаарай.
Кантоны үзэсгэлэн хэзээ болдог вэ?
Жил бүр хавар, намар хоёр удаа болдог. Яг огноог үзэсгэлэнгийн албан ёсны цахим хуудаснаас шалгаарай.
Бусад газар
Анхаарах зүйл
Энэ захиалгыг iHotel биш, манай түнш Nuitée Travel Limited (Ирланд) хүлээн авч, төлбөрийг нь авна. Цуцлах, мөнгө буцаахыг түнш компани буудлын нөхцөлийн дагуу хийнэ. iHotel эдгээр захиалгын мөнгийг авдаггүй.
Зураг: Бээжин — ZhengZhou · CC BY-SA 4.0 · Wikimedia Commons; Шанхай — King of Hearts · CC BY-SA 4.0 · Wikimedia Commons; Санья — Steven Sun · CC BY-SA 4.0 · Wikimedia Commons; Хонконг — Diego Delso · CC BY-SA 3.0 · Wikimedia Commons; Пукет — Diego Delso · CC BY-SA 3.0 · Wikimedia Commons; Бангкок — Supanut Arunoprayote · CC BY 4.0 · Wikimedia Commons; Паттая — Vyacheslav Argenberg · CC BY 4.0 · Wikimedia Commons; Фукуок — Vivu Vietnam · CC BY-SA 4.0 · Wikimedia Commons












