
Анги хамт олноороо намрын амралтаа хаана хийх вэ?
Uurtsaikh
Мэдээ
/
09-29-2024
/
1471

Хичээлийн шинэ жил эхэллээ.
Сурагчийн ширээнээс оюутаны их сургуулийн ширээнд дэвшин суралцана гэдэг маш чухал бөгөөд том алхам юм. Оюутан насандаа хичээл номоо шамдан суралцаж мэргэжил эзэмшихээс гадна нийгмийн олон төрлийн үйл ажиллагаанд оролцох нь биднийг илүү хөгжүүлж, шантралгүй суралцахад туслаж, найз нөхдийн хүрээллээ тэлж үеийн залуус нэгнээсээ суралцах боломжийг олгож байдаг. Тийм ч учраас оюутан насны хэзээ ч мартагдашгүй хамгийн дурсамжтай зүйл нь танилцах үдэшлэг болон намрын зугаалга байдаг. Шинээр танилцсан ангийн хамт олонтойгоо илүү дотносож, найзалж нөхөрлөх хамгийн том дурсамж болдог.
Тэгвэл анги хамт олноороо намрын зугаалгаа хэзээ ч мартагдашгүй дуу хууртай ,спорт тэмцээнтэй, тохитой тухтай хийхийг хүсвэл эдгээр бүх үйлчилгээг багтаасан дараах амралтын газруудыг санал болгож байна.
1. Байгалийн нууц амралтын газар нь Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газар байрлалтай олон жилийн туршлагатай чадварлаг хамт олон юм. Байгалийн нууц амралтын газар нь изохаус болон энгийн хаусандаа захиалга авдаг. Мөн саяхан олон улсын стандартанд нийцсэн спорт байгууламжийг ашиглалтанд оруулсан байна.
- Дулаан өрөө, хаус
- Спорт тэмцээн хийх боломжтой талбай
- Дотор хүлээн авалтын танхим
- Ресторан

2. Green sky Terelj resort. Green sky нь үйл ажиллагаагаа эхлээд удаагүй шинэхэн тохилог амралтын газар бөгөөд шинэхэн цомцог гэр болон vip гэрүүддээ та бүхнийг хүлээн авах боломжтой. Мөн караоке болон гадаа тоглоомын талбайд нь олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой юм байна.
- Цомцог гэр, VIP гэр
- Тохижуулсан гадаа талбай
- Тоглоомын өрөө
- Ресторан

3. Дараагийн амралтын газар нь Big sky Terelj lodge. Big sky нь амттай хоолтой гэдгээрээ хамгийн алдартай бөгөөд та бүхэн Big sky-д очсоноор зочид буудлын өрөө болон цомцог гэрүүдэд байрлах боломжтой. Мөн караокедох болон ширээний хөлбөмбөг гэх мэт зөндөө олон activity хийх боломжтой юм байна шүү.
- Цомцог гэр, зочид буудлын өрөө
- Ресторан
- Караоке
- Ширээний хөл бөмбөг
- Спорт тэмцээн хийх боломжтой талбай
- Дотор хүлээн авалтын танхим
- Ресторан
Хэрвээ та анги хамт олныхоо зугаалгыг хэзээ ч мартагдашгүй дурсамжтай өнгөрүүлэхийг хүсвэл iHotel.mn-рүү холбогдоорой.



