
Наадмаар та юу хийхээ төлөвлөсөн үү?
Uurtsaikh
Мэдээ
/
07-09-2025
/
887

Үндэсний их баяр Наадам айсуй! Үндэсний их баяр наадмын үеэр бид долдугаар сарын 10-17-ны өдрүүдэд улс даяар амрах юм. Монгол түмний бахархал болсон энэ баярын амралтаар гэр бүл, найз нөхөдтэйгөө байгальд амарч, сэтгэлээ сэргээх хамгийн тохиромжтой цаг үе билээ. Та баяр наадмын амралтын өдрүүдийг хэрхэн өнгөрүүлэхээ төлөвлөсөн үү? Хэрвээ төлөвлөж амжаагүй бол iHotel.mn зүгээс танд дараах хийх боломжтой зүйлсийг санал болгож байна.
- Үндэсний их баяр наадмын нээлтийг үзээрэй.
Монгол орны зуны сар эртнээс найр наадмын уламжлалтай байв. 13-р зууны Монголын Нууц Товчоон-д бичигдсэнээр наадам “хуран сар”-д (долоодугаар сар) болдог байсныг тэмдэглэсэн байдаг. Монголчууд уран мэхээ уралдуудан барилдаж, эрхийгээ эвшин нум сум харваж цэц мэргэнээ сорьж, хурдан хүлгийнхээ уяа сойлгийг тааруулан уралдуулж байсан нь “Эрийн гурван наадам ” болж нэрлэгдэж ирсэн. Сүүлийн жилүүдэд “шагай харвах” төрлөөр өргөжиж буй ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН НЭЭЛТИЙН арга хэмжээ 7-р сарын 11 баасан гарагт 11:00-13:00 цагийн хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах юм.
- Үндэсний тоглоом наадгайгаар тоглоорой
Гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт цагийг зугаатай өнгөрүүлэх хамгийн гоё аргын нэг бол үндэсний тоглоом наадгайгаар тоглох юм. Тухайлбал, шагай няслах, морь уралдуулах, оньсон тоглоом, алаг мэлхий өрөх гэх мэт тоглоомууд нь дэг журамтай, авхаалж самбаа шаардсан, ажигч гярхай чадваруудыг хөгжүүлдэг байна.
Наадмын өдрүүдээр гэртээ, хөдөө хээр ч эдгээр тоглоомыг тоглох боломжтой бөгөөд бүх насны хүмүүст тохирсон олон төрлийн тоглоом байдаг тул хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэх, дурсамж бүтээх сайхан боломж болдог. Ардын тоглоомын сангийн 15 бүлгийн 800 гаруй тоглоомоос та амралтын үеээрээ сонгон тоглоорой.
- Өөртөө цаг гаргаарай
Хэрвээ та хаашаа явахаа төлөвлөөгүй бол энэ хугацааг өөртөө зориулан өнгөрөөх сайхан боломж юм. Уншиж дуусгаагүй номоо дуусгах, шинэ ном эхлэх, дуртай киногоо тухтай сууж үзэх, гэрээ цэгцэлж цэвэрлэх, хийх гээд амжихгүй байсан зүйлээ хийх зэрэг нь амралтын нэг хэлбэр. Мөн ууланд алхах, дасгал хөдөлгөөн хийх зэргээр та өөрийгөө цэнэглэж болно. Энэ бол хэн нэгэнд биш, зөвхөн өөртөө зориулах, эрч хүчээ нөхөн сэргээх үнэ цэнтэй цаг мөч. Амьдралын энгийн жижиг зүйл ч таны амралтыг сайхан болгож магадгүй юм.
- Гэр бүл, найзууд болон ойр дотны хүмүүстэйгээ хөдөө орон нутгаар аялаарай.
Монгол орныхоо хөдөө орон нутгаар аялах нь амралтыг илүү дурсамж бүтээх боломжуудын нэг юм. Хээрийн хоол хийх, галын дэргэд ярьж суух, шөнийн тэнгэрт гялалзах тоолшгүй олон оддыг ширтэн суух мөчүүд хамгийн сайхан дурсамж болдог. Хамгийн чухал нь хаана очих биш, хэнтэй хамт байж, тэр мөчийг хэрхэн мэдэрч байгаа нь аяллын үнэ цэнийг тодорхойлдог.
- Сэргээн нутагшуулсан зэрлэг тахийг хараарай.
Хэрвээ энэ наадмаар байгальд ойр амарч, сонирхолтой зүйлс үзэхийг хүсэж байвал Улаанбаатар хотоос баруун тийш ердөө 80км зайд орших Хустайн байгалийн цогцолборт газар руу аялж болно. Энд та зөвхөн сэргээн нутагшуулсан зэрлэг тахь болон бусад амьтдыг харах боломжтой. Мөн Хустайн нурууны ан амьтан, ургамлыг ажиглах, гэр бүлтэйгээ тайван цагийг өнгөрүүлэхэд тохиромжтой газар юм.
- Хотоос холгүй байгальд амрах
Наадмын амралтаар хол аялж амжихгүй байгаа ч байгальд гарч, тайвшрахыг хүсэж байна уу? Тэгвэл Улаанбаатар хоттой ойр, гэр бүл, найз нөхдөөрөө амрахад тохиромжтой газруудыг iHotel.mn сайтаас хайн захиалаарай. Бидний зүгээс энэ удаагийн нийтлэлд дараах 3 газруудыг онцолж байна.
- Эх Тэрэлж ресорт нь Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт буюу Улаанбаатар хотоос 49км, тэрэлжийн гүүрнээс 7км зайд байрладаг. Та их хотын дуу чимээнээс холдож үзэсгэлэнт байгаль, тав тух, цэвэр агаар гурвыг зэрэг мэдэрч амрах боломжтой юм. Эх Тэрэлж ресорт нь гэр бүлийн хаус, зуны байшин, люкс гэр болон цомцог гэртээ захиалга авч байна.

- Big sky Terelj lodge нь амттай хоолтой гэдгээрээ хамгийн алдартай бөгөөд Улаанбаатар хотоос 53км зайд Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрладаг. Та бүхэн Big Sky-д очсоноор зочид буудлын өрөөнүүдээс сонгон цэвэр агаарт, нам гүмхэн, тохилог орчинд амрах боломжтой юм.

- Алтан Хөндий цогцолбор нь Улаанбаатар хотоос 55км зайд Цонжиг Болдог хөшөөний зүүн урд талд зам дагуу байрлалтай. Наадмын амралтын үеэрээ туршлагатай хамт олонтой, тохилог, тав тухтай 1 болон 2 давхар байшингуудаас сонгон амрах боломжтой юм.

Хэрвээ та баяр наадмын амралтын үеэр хотоос гарч амрахыг хүсвэл iHotel.mn-рүү холбогдоорой.
Дэлхийд ганцхан Монгол наадмаараа Дэнж хотойтол сайхан наадаарай



