
Шууд холбогдох
7 / 10
Дорнод аймаг, Халхгол сум, Буйр нуур
Уг газарт
24 цаг хамгаалалт
Олон нийтийн бүсэд CCTV-тэй
Байгууламжийн гадна CCTV-тэй
Өдөр тутам өрөө цэвэрлэгээний үйлчилгээ
Хүүхдэд зориулсан гаднах тоглоомын талбай
Ил зогсоол
Далайн эрэг дээрх шүхэр
Далайн эрэг / унтлагын сандал
Караоке
Гар бөмбөгийн талбай
Дартс
Биллиардны ширээ
Ширээний теннис
Ресторан
Шууд холбогдох
Буудлын өрөөнүүд
Люкс байшин
50 m
570,000
Люкс гэр
25 m
475,000
Энгийн гэр хаус
30 m
420,000
Энгийн байшин
25 m
360,000
“Buir Lake” амралт, аялал жуулчлалын цогцолбор нь Дорнод аймгийн “Халх гол” сумын төвөөс баруун хойш 65 км-т байрлах манай орны 5 дахь том нуур болох байгалийн үзэсгэлэнт буйр нуурын эрэг дээр байрладаг. Дорнод талын мэлмий Буйр нуур нь улсын хил дээр 581 м өндөрт орших 615 ам км талбайтай 40 км урт 21 км өргөн цэнгэг уст нуур юм. Манай жуулчны бааз нь шинээр үүд хаалгаа нээгээд удаагүй байгаа бөгөөд Канад технологийн орчин үеийн өвөрмөц шийдэл бүхий интерьер дизайнтай барилга, байгууламж болон Монгол уламжлалыг хослуулснаараа онцлогтой юм. Бид зочиддоо Монголын уламжлалт болон орчин үеийн соёлтой танилцах, байгалийн сайханыг мэдрэн тав тухтай амрах, чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэх нөхцөл, боломжийг бий болгохын төлөө ажиллаж байна. Тохилог, саруулхан, тав тухтай ресторанд амт, чанар бүхий хоолоор танд үйлчлэх болно. Хэрэв та хүсвэл өдөр болон оройн хоолоо байгалийн гоо үзэсгэлэн, нуурын усны давалгааг харангаа сүүдрэвчинд зооглох боломжтой. Мөн байгалийн өвөрмөц тогтоцтой нуурын торгон элсэн дээр наранд биеэ шарж алжаал ядаргаагаа тайлж, цэнгэг сайхан агаарыг мэдэрч, тохилог нам гүм орчинд тухлан амрах таатай орчинг бид танд зориулж бүтээлээ.