Монгол нуур ХХК нь 2002 оноос хойш Хөвсгөл нуурын баруун эрэг Доод модот булан гэдэг газарт зохих зөвшөөрлүүдийг авсны үндсэнд “Хөвсгөл далай” жуулчны баазыг 18 дахь жилдээ ажиллуулж, гадаад дотоодын жуулчдад үйлчилж байна.
“Хөвсгөл далай” жуулчны бааз нь “Хоёр цэцэг”-н зэрэглэлтэй бөгөөд үйл ажиллагаа явуулах хугацаандаа үйллүүлсэн жуулчид аялагчдын сэтгэлд хүрсэн өндөр үйлчилгээ үзүүлж, аялал жуулчлалын болон жуулчны баазын үйл ажиллагаанд мөрдөх дүрэм журам, стандартыг чанд мөрдөж ажилласнаар ХӨД 0000070 дугаар бүхий жуулчны баазын тохирлын гэрчилгээ авч, 2015 онд “Цэвэрч жуулчны бааз”, 2016 онд “Хэрэглэгчийн найдвартай түнш байгууллага”, 2017 онд Хөвсгөлийн аялал жуулчлал эрхлэгчдийн холбооны “People choice” цом, 2019 онд БОАЖЯ, Азийн Хөгжлийн банкны МОН(9183) төслийн зарласан уралдаанд “Шилдэг менежменттэй аялал жуулчлалын байгууллага” гуравдугаар байрын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан.
Манай бааз нэг дор 100-120 хүн хүлээж авах чадалтай , олон жилийн туршлагатай найрсаг хамт олон танийг хүлээж байна.