"Далай Тур" кэмп нь 17 жилийн турш идэвхитэй ажиллаж, Хөвсгөл нуурын эрэг дээр байрласан. Бид нэг дор 150 хүн хүлээн авах хүчин чадалтай. Манайд тухлан саатангаа далайд усан онгоцны аялал хийх боломжтой. Мөн Цаатан иргэдийн соёл, ахуйг хамгийн ойроос харж, зочлох боломжтой. Манайх жил бүр Цаатан фестиваль зохион байгуулдагаараа онцлогтой.
Манайх хамгийн сүүлийн үеийн материал, онцлог хийц маягаар сууцнуудаа шинэчилж улам тохь тухтай болсон. Та бүхнийг урьж байна.